Categories
гадаад мэдээ

Си Жиньпинийг огцрохыг шаардсаны улмаас 17 хүн баригджээ

Хятадын удирдагч Си Жиньпинийг огцрохыг шаардсан захидал нийтлүүлсний дараа 17 хүн баривчлагджээ. Уг захидал энэ сарын эхээр Хятадын төрийн мэдлийн “Wujie News вэб” сайтад нийтлэгдсэн байна.

Захидалд “Хүндэт нөхөр Си Жиньпин, бид бол Коммунист намын үнэнч гишүүд. Бид таныг нам, төрийн удирдлагаас огцрохыг шаардаж, энэ захидлыг бичлээ” гэжээ.

Гэвч улс төрийн дэмжлэгтэй вэб сайтын хувьд, коммунист дэглэмтэй улсад энэ нь байж боломгүй зүйл учраас эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авсан байна. Дээрх захидалтай холбоотойгоор нэгэн сэтгүүлч, блогчийг баривчилжээ. Мөн “Wujie” вэб сайтын нэрээ нууцалсан сэтгүүлчийн хэлснээр энэ хэрэгт дээрх сэтгүүлчээс гадна өөр 16 хүнийг холбогдуулан баривчилсан байна. Захидалд Си Жиньпинийг улс орны бүх эрх мэдлийг гартаа авч, эдийн засаг, дипломатын хуудуутай бодлого явуулсан, мөн хэвлэлийн эрх чөлөөг боомилсон улс гэж олон улсад цоллуулах болсонд буруутгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *