Categories
мэдээ нийгэм

ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧИН БОЛОН ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Монгол оронд 2005-2011 онд ихэвчлэн 05-р сард шувууны томуугийн өвчлөлд усны шувуудад буюу нугас, галуу, хун төрлийн нийт 366 нүүдлийн зэрлэг шувууд өртөж, 7 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Шувууны томуу нь аливаа улс орны хил хязгаараас үл хамааран нүүдлийн шувуудаар дамжин халдварлах боломжтой ба Азийн зарим оронд шувууны томуугийн өндөр хоруу чанартай А хүрээний вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдсээр байна. Иймд шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор эндэж буй шувуудын мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага, ЗӨСҮТ, орон нутагт ЗӨСТ-д яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ


Хачиг нь хүн амьтан хазаж цус сорох үедээ өвчин үүсгэгч вирусаа цусанд оруулж өвчлүүлдэг байна. Мөн эмэгчин хачиг өндөгтөө халдварыг дамжуулах бөгөөд халдварлагдсан хачигны авгалдайн 0,1-25% нь халдвар авсан байдаг. Халдвар авсан хачиг амьдралынхаа туршид вирусыг биедээ тээх ба эдгээр өвчин үүсгэгч нь хачгийн хөгжлийн аль ч үед үрждэг байна. Хачиг нь ойн зэрлэг болон вирусын халдвартай амьтны цусыг сорох үедээ халдвар авдаг бөгөөд хөгжлийн дараагийн үе шатандаа хүний болон эрүүл амьтны цусыг сорох үед халдварыг дамжуулдаг байна. Хачигны шүлсэнд агуулагдах өвдөлт намдаах бодисын нөлөөгөөр хазах, цус сорох нь эзэн амьтанд мэдэгддэггүй. Хачиг нь маш богино хугацаанд цус сороход вирус болон нянг халдварлуулах бөгөөд халдварт өртсөн хүмүүс хачиг хазсаныг тэр бүр мэддэггүй байна. Хачиг нь амьдралынхаа мөчлөгийн турш бие гүйцэх хүртлээ 3 удаа цус сордог. Хачгийн амьдралын идэвхтэй үе нь 4-11 дүгээр сар юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *