Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан үргэлжилж байна.
Дараах бөхчүүд шөвгийн дөрөвт тунаж үлдлээ:
Улсын начин Ч.Батчулуун аймгийн арслан Н.Батсайханаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр аймгийн заан Э.Энх-Амгалангаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Аймгийн арслан Т.Довчинсэмбээ аймгийн арслан Ц.Адъяагаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн заан Б.Уртнасангаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа.
Шөвгийн дөрвийн оноолт:
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
- Улсын начин Ч.Батчулуун – Аймгийн арслан Э.Ууганбаяр