Categories
мэдээ нийгэм

Шуурганы уршгийг арилгахаар манай улсад туслахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Монголын хил орчмын Увс аймагт амралтын өдрүүдэд дэгдсэн хүчтэй шуурганы улмаас учирсан уршгийг арилгахад Тува улс туслахад бэлэн байна. Энэ тухай тус улсын шадар сайд Александр Брокерт мягмар гарагт ТАСС агентлагт мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, хүчтэй шуурганы улмаас Монголын баруун аймгуудыг ОХУ-аас эрчим хүчээр хангадаг 110 киловольтын цахилгаан дамжуулах шугамын тулгуур баганууд унаж, малчдын хэдэн арван гэр нурсан байна. Увс аймгийн засаг захиргааны төв болох Улаангом хот халаалт дулаангүй болж, цахилгаан эрчим хүч тасалджээ.
“Бид нөхцөл байдлыг тодруулахаар хилийн боомтын захиргааны ажилтнуудаас баг бүрдүүлж илгээсэн. 10 киловольтын шугамын модон тулгуур нийлүүлэх хувилбарыг боловсруулаад байна” гэж Брокерт ярилаа.
Одоо Тувагийн эрх баригчид шинжээчдийн багийг Увсаас буцаж ирэхийг хүлээж байгаа аж.
Хойд талаараа ОХУ-тай хиллэдэг Увс аймагт 70 мянга гаруй хүн оршин суудаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *