Categories
мэдээ нийгэм

Шүүлтүүр суурилуулснаар хөө тортогийн 97-98 хувийг, тоосонцрын 90 хувийг шүүж байгаа гэв

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн агаарын бохирдолд автомашинаас ялгарч буй утаа, тэр дундаа нийтийн тээврийн автобусны утаа нөлөөлж байгаа тул бууруулах асуудлаар санал солилцсон юм. Одоогоор нийтийн тээвэрт 1000 орчим автобус явж байгаа бөгөөд дөрвөн жилийн өмнө 100 гаруй автобусанд шинэчлэл хийснээс хойш дахин парк шинэчлэл хийгээгүй өнөөдрийг хүрчээ.

Харин автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх шүүлтүүрийг 24 автобусанд суурилуулсан байна. Ингэхдээ төсвөөс мөнгө гаргаагүй, Жайкагийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлжээ. Шүүлтүүр суурилуулснаар хөө тортогийн 97-98 хувийг, тоосонцрын 90 хувийг шүүж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

Одоогоор үйлчилгээнд явж байгаа 930 автобусны тал хувь нь 2020 он гэхэд үйлчилгээнд явах боломжгүй болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *