Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн найм, хяналтын шатны шүүхийн шүүгчийн гурав, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Бүртгэл 2022 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдаж, нийт 156 иргэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 21 хоногийн дотор баримт бичгийн нягтлан шалгах ажиллагааг хийж, 60 хоногийн дотор шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлэх юм байна.