Categories
мэдээ спорт

Шүүгчид номын дуу сонслоо

Жил бүрийн шинэ улирлын өмнө МХБХ-ны шүүгчдийн дунд зохиодог Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны талбайн шүүгчийн сургалт дөрөвдүгээр сарын 16-20-ий хооронд амжилттай болж, өнөөдөр хаалтаа хийлээ.

Сургалтыг Малайз улсын фитнессийн сургагч багш Ахмад Халиди Супиан болон 2004 оны Европын аварга, 2006 оны ДАШТ-ий шүүсэн туршлагатай, ОХУ-ын сургагч багш Валентин Валентинович Иванов удирдан явуулсан юм. Европ тивийн төдийгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд ажиллаж явсан Валентин Иванов дүрмийн номноос хайгаад олохгүй үнэт зөвлөгөөг өгснөөрөө өмнөх сургалтуудаас онцлогтой.

Онол, дадлага хослон явагдсан сургалтын үеэр шүүгчдийн бие бялдрын бэлтгэлжилтийг шалгасан фитнесс, дүрмийн мэдлэгийн дүрс бичлэг бүхий шалгалт авлаа. Шалгалтын дүн гарахад МХБХ-ны шүүгчид өнгөрсөн жилийнхээс ахисан үзүүлэлт гаргаж, багаараа сайн гэсэн үнэлгээ авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *