Categories
мэдээ нийгэм

​Шүүгчдийн цалинг бууруулах нь авлигалд өртөх гол шалтгаан болж магадгүй

Ирэх оны төсөвт шүүхийн төсвийг 24, шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулахаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж мэдээлэл хийлээ. Тэрээр “Шүүхийн төсөв нь Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдал, үндсэн хуульт байгууллагыг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Гадаад улсуудын шүүхийн төсөв тухайн улсынхаа төсвийн нэгээс багагүй хувийг эзэлдэг боловч харамсалтай нь Монгол Улсын шүүхийн төсөв 2016 онд нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээний зөвхөн 0.57 хувийг эзлэхээр байна. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөлдөө шүүгчийн албан тушаалын цалинг 30 хувиар бууруулна гэх боловч бодит байдал дээр 44-63 хувь буурахаар байна. Шүүгчийн дийлэнх олонх буюу анхан шатны шүүгч, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн (бүх шатны шүүгчдийн 91.5хувь) цалин 62-63 хувь буурч байгаа. Энэ нь шүүгч нарын цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн хуулийн заалт зөрчигдөх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй байна” гэсэн тайлбар хийсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *