Categories
мэдээ нийгэм

Шуудан, илгээмжээр хар тамхи орж ирж буй эсэхэд хяналт тавьж байна

Улс хоорондын илгээмжийн гаалийн газрын “Ди Эч Эйл” дэх хяналтын бүс “Төв шуудан” дахь гаалийн хяналтын бүсэд шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэлт хийж байгаа эсэхийг шалгаж эхэлжээ. Энэхүү шалгалтыг энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газартай хамтран хийж байгаа юм. Уг арга хэмжээ нь хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон хоёр байгууллагын хамтын ажлыг өргөжүүлэх үр дүнтэй ажил болж байгааг албаныхан онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *