Categories
мэдээ нийгэм

​Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулжээ

Архангай аймгийн долоон сум, Өвөрхангай аймгийн хоёр суманд малын шүлхий өвчин гарсан учир хорио цээрийн дэглэм тогтоосон. Одоогийн байдлаар шүлхийн тархалтыг зогсоосон бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байгаа юм.

Эдгээр өвчний голомтын бүсэд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 10-ныг хүртэл ажиллажээ. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлтийг давтамжтай хийсний үр дүнд шүлхий өвчний тархалт, гаралтыг зогсоосон байна. Гэсэн хэдий ч хорио цээрийн дэглэмийг цуцлаагүй байгаа юм. Шүлхий гарсан сумдад дахин хяналт шалгалт хийж, малын эмч нарын дүгнэлт гарсны дараа хорио цээрийг цуцлахаар болжээ.

Шүлхий өвчинтэй холбоотойгоор 11 үхрийг устгалд оруулсан байна. Харин шүлхийтэй малаа нуусан, тодорхой зөрчлүүд гаргасан бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *