Categories
мэдээ нийгэм

Шүлхийгээр өвчилсөн 286,639 малын шинж тэмдэг арилсан бол 14 мал хорогджээ || DNN.mn

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн 286,639 малын шинж тэмдэг арилсан байна.

Одоогоор 41,676 мал тусгаарлалтад байгаа бол уг өвчний улмаас 14 мал хорогдсон гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Тусгаарлалтад байгаа малын 54 нь тэмээ, 9,248 нь үхэр бол 21,737 нь хонь, 10,637 нь ямаа байна. Одоогоор Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээгүй.

Харин бусад аймгуудад 1-18 хүртэлх суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Тухайлбал, Завхан аймгийн 18, Хөвсгөл аймгийн 15, Архангай аймгийн 13 суманд өвчлөл бүртгэгдсэн бол Хэнтий аймгийн нэг, Төв аймгийн хоёр суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна.

Иймд малчид мал олноор өвчилж, хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор яаралтай мэдэгдэж, малын өвчнийг эрт илрүүлж, өвчний халдвар тархахаас сэргийлэхийг зөвлөж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *