Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Махны үнэ өссөн ч бусад барааны үнэ тогтвортой байна

Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед хүнс, барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон эсэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьжээ. Тус газрын мэдээлснээр махны үнэ өмнөх өдрийнхөөс 300-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал, үхрийн цул махны үнэ 1500 төгрөгөөр өсч кг нь 12000-13000 төгрөг, ямааны мах кг нь 7800, хонины мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Мөн махны нийлүүлэлт 12 тонноор буурч, 81 тонн нийлүүлэгджээ. Түүнчлэн гурил 900-2600, цагаан будаа 2600-3000, монгол сонгино 2500-3000 , ургамлын тос 4800 төгрөг, төмс кг нь 1000, лууван кг нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа нь харьцангуй тогтвортой байна гэх дүгнэлтийг гаргажээ. Түүнчлэн өндөг 400-450 төгрөгийн үнэтэй байгаа ба сүүлийн өдрүүдэд хамгийн эрэлттэй байсан. Харин өнөөдрөөс монгол өндөг худалдаанд гарч эхэлсэн гэх мэдээлэл байна. Иргэдийн зүгээс “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д өнөөдөр 115 дугаарын утсанд 31, чатботод 8, и-баримт апликэйшнээр 5, дуут шуудангаар 1 иргэн тус тус хандаж гомдол, мэдээлэл өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *