Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас шалгалт хийж, зарим байгууллага, хувь хүнд хариуцлага тооцжээ

ШӨХТГ-аас дөрөвдүгээр сарын 30-нд ээлжит шалгалтаа хийж, зарим байгууллага, хувь хүнд хариуцлага тооцжээ. Тухайлбал, “Содон” бөмбөгөр худалдааны төв 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зоорийн үхрийн цул махыг 15500 төгрөгөөр худалдаж байсан байна. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хүчит шонхор” захаас 17кг үхрийн нойтон махыг 15000 төгрөгөөр бөөндөж аваад жижиглэнгийн үнэ 16000 төгрөгөөр худалдаж байсныг Улсын байцаагчын шаардлага тавьж, үхрийн шинэ нойтон махыг 500 төгрөгөөр буулгаж 15500 төгрөг болгожээ.

“Бөмбөгөр” худалдааны төвийн махны лангуу нь 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өвлийн үхрийн цул махыг 16000 төгрөг, үхрийн сээр, өвчүүний мах 13500-14500 төгрөгөөр худалдаалагдаж байсан байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр үхрийн нойтон махыг 16000 төгрөгөөр худалдаж байсныг Улсын байцаагчийн албан шаардлага тавьж 200 төгрөгөөр буулгаж 15800 төгрөг болгож бууруулсан.

“Таван-Эрдэнэ” захын махын лангуу түрээслэгч иргэн Б.Э, Н.Н нарт үхрийн махны цул махыг зах зээлийн дундаж ханшнаас хэт өндөр үнээр борлуулсан, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хууль бус худалдааны арга хэрэглэж, хэрэглэгчийг хохироосон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2000 нэгжтэй тэнцэх буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан.

Сүхбаатар дүүргийн Баян-Уул төвд 5500 төгрөгөөр худалдаалагдаж байсан сонгиныг 5000 төгрөгөөр худалдаалах шаардлага тавьж бууруулав. Мөн 550 төгрөгөөр худалдаалагдаж байсан өндөгийг 520 төгрөгөөр худалдаалах шаардлага тавьж бууруулсан. Сүхбаатар дүүргийн “Бүрд” худалдааны төвд монгол төмс 1100 төгрөгөөр худалдаалж байсныг 1000 төгрөгөөр худалдаалах шаардлага тавьж бууруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *