Categories
мэдээ нийгэм

“Шугаман хурдасгуур” аппаратыг Монголд анх удаа нэвтрүүллээ

Өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний Төвд туяа эмчилгээний технологийн дэвшил шугаман хурдасгуур аппаратыг Монгол Улсад анх удаа навтрүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааг нээж эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ХСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Чинбүрэн, төслийг санаачлагч НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож, энэхүү төсөлд хамтран зүтгэсэн нийт хамт олонд талархал илэрхийллээ.

Монгол Улсад анх 1959 онд туяа эмчилгээ үүссэн бөгөөд 60 жилийнхээ ойн босгон дээр ХСҮТ-д шугаман хурдасгуур аппаратыг туяа эмчилгээний хөгжлийн шинэ дэвшил болгон суурилуулжээ.

ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны доктор М.Минжмаа :

“Бид бүхний ард цөмийн физикч нарын баг ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс цацрагийн чанар, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Энэ төсөлд бид бүхэн Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын цөмийн энергийн комисс, Хирошимагийн их сургуулийн эмнэлэг, Австралийн хавдрын эмч нарын нийгэмлэг, Австралийн эмнэлэгийн физикч нарын нийгэмлэг зэрэгтэй хамран ажилласан. Манай туяа эмчилгээний хамт олон цаашдаа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зорилготойгоор ажиллаж байна” Гэв.

Н.Энхжин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *