Categories
мэдээ нийгэм

ШТС-иуд торгуулиа төлнө

Шатахууны үнийг хууль бусаар нэмж, хэрэглэгчдийг хохироосон гэх “Жаст-Ойл”, “Магнай Трейд” ХХК-ийг ШӨХТГ-ынхан шүүхэд өгсөн. Тэгвэл уг хэрэгт холбогдох гурван шатны шүүх хурал дуусч, дээрх компаниуд торгуулийн 3.1 тэрбум төгрөгөө төлөхөөр болжээ.

Тухайлбал, 2013 онд “Жаст-Ойл” компанид 941 сая, “Магнай Трейд” компанид 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Гурван шатны шүүх хурал өнгөрсөн сард дуусч, ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан ч торгуулийг нийт борлуулалтаас тооцохгүйгээр тухайн зөрчлийн борлуулалтаас бодож шаардлагатай гэжээ. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд ШӨХТГ-аас хоёр компанийн 2012 оны нийт боруулалтын мэдээллийг хүссэн ч одоо болтол өгөөгүй аж. Тиймээс Өршөөлийн хуулийн 27.2 дахь заалтыг баримтлан нийт орлогын тав хүртэлх хувиар тооцож, дээрх торгуулийг төлүүлэхээр болжээ.

One reply on “ШТС-иуд торгуулиа төлнө”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *