Categories
гадаад мэдээ

Шри Ланкад эм, тариа дуусчээ DNN.mn

Эдийн засгийн хямрал цар тахлаас илүү олон тооны хүний аминд хүрэх эрсдэлтэй болоод байгааг эмч нар мэдэгдлээ.

1948 онд тусгаар тогтнолоо зарлаж байснаас хойш тус улсад ийм хэмжээний хямрал тохиолдож байгаагүй бөгөөд түлш, эрчим хүчний тасалдал, хоол хүнс ба эм тарианы ноцтой хомсдол хэвийн үзэгдэл болжээ.

Шри Ланкын Эрүүл мэндийн холбооны мэдээлснээр бүх эмнэлэг шаардлагатай импортын эм тариа, хэрэгслээ авч чадахаа больсон гэнэ. Түүнчлэн мэдээ алдуулагч дуусаж байгаа учир төлөвлөгөөт мэс заслуудаа ч хойшлуулахад хүрчээ. Тиймээс эмч нар үүссэн нөхцөл байдлаас болж цар тахлаас ч олон хүн нас барах эрсдэлтэй байгааг Ерөнхийлөгч Ражапаксад хаягласан захидалдаа дурдсан байна. Харин олон нийт Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсаж байгаа билээ.

Шри Ланкын эдийн засагт голлох үүрэгтэй аялал жуулчлалын салбар ковидын үеэр зогссон явдал 51 тэрбум ам.долларын гадаад өрөө төлөх чадваргүй болгоход хүргэсэн юм. Тус улсын гадаад валютын нөөц дууссан учир Засгийн газар Олон Улсын Валютын санд хандаж 3 тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байгааг Сангийн сайд Аль Сабри мэдэгдэв.

Харин эдийн засагчид энэхүү хямралыг Засгийн газрын төсвийн зарцуулалт, татварын тохиромжгүй бодлого болон олон жилийн турш хуримтлагдсан зээлтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: MSN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *