Categories
гадаад мэдээ

Шри Ланка улсад согтуу хүн заан унахыг хоригложээ

Өмнөд Азийн Шри Ланка улсын эрх баригчид зааныг хамгаалах шинэ хууль баталжээ.

Тус улсад одоогоор 200 орчим тэжээвэр заан, 7500 орчим зэрлэг заан байдаг. Шинэ хуулиар тэжээвэр заан бүр гэрэл зураг, биометрийн мэдээлэл бүхий үнэмлэхтэй болохоор болжээ.

Эзэд нь заанаа өдөр бүр 2.5 цаг усанд оруулах, өдөрт дөрвөөс илүү цаг ачаа тээвэрт ашиглахгүй байх, шөнийн цагаар ажиллуулахгүй байх үүрэгтэй болсон байна.

Мөн зааны тугалнуудыг уналга ачлагад ашиглахгүй, эхээс нь салгахгүй байх үүргийг эзэмшигчид хүлээхээр болжээ.

Аялал жуулчлалын салбарт зааныг ашиглахдаа нэг удаа дөрвөөс олон хүн унуулахгүй, ингэхдээ заавал зөөлөвчтэй эмээл ашиглаж байх ёстой болсон байна. Зааныг засгийн газрын зөвшөөрөлгүй кино зурагт ашиглахыг бас хориглосон байна.

Хамгийн сонирхолтой нь иргэдэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ заан унахыг хориглосон байна. Зааныг эзэд нь зургаан сар тутамд эмнэлгийн үзлэгт оруулж байх үүрэгтэй болжээ.

Шинэ хуулийг зөрчвөл зааныг нь төрийн эзэмшилд хурааж, эзнийг нь гурав хүртэл жил шоронд хорихоор болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *