Categories
гадаад мэдээ

Шинзо Абе ирэх бямба гаригт АНУ-д айлчилна

abeЯпоны Ерөнхий сайд Шинзо Абе ирэх бямба гаригт АНУ-ын Вашингтон хотноо айлчлах юм байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд Цагаан ордонд зочилж, тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай уулзахаар төлөвлөж буй талаар “NHK” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын тангар Рекс Тиллерсон, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида нар утсаар ярилцаж, удирдагчдын уулзалтыг товложээ.

Перу улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалт зохион байгуулагдсан юм. Уг уулзалтын үеэр Трамп, Абе нар уулзсан билээ. Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад Абетэй хамгийн эхэнд уулзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *