Categories
мэдээ нийгэм

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэнгийн шилдэг бүтээл тодорлоо

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнгийн хаалт 2016.11.24-ний өдөр Монголын уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд болж өнгөрөв. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл бүхий 80 гаруй байгууллага оролцсон юм. Эдгээрээс шалгарсан дараах бүтээлд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Дэд сайд Ё.Отгонбаяр гардуулав.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээл

Бүтээлийн нэр

Хэрэгжүүлэгч байгууллага, удирдагч

Байр

1

Цансэр-3 эм бэлдмэл

Шинэ анагаах ухаан дээд сургууль, М.Амбага

Тэргүүн байр

2

Бионүүрс

ХААИС-ийн Инноваци бизнесийн хөгжлийн төв , Б.Мөнхбат

Дэд байр

3

Монгол Алтайн барагшун

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн , Д.Цэрэндулам

Дэд байр

4

Шавьжийн гайхамшигт ертөнц бүтээл

ХААИС-ийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, М.Бямбасүрэн

Тусгай байр

5

Ус нэвтэрдэггүй ажлын гутал

Армоно корпораци,

Б.Оюунтуяа

Тусгай байр

6

Автомат удирдлага бүхий усан халаалтын зуух

Дулаан техник, үйлдвэрлэл экологийн хүрээлэн, Б.Жаргалсайхан

Тусгай байр

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *