Categories
мэдээ нийгэм

Шинжилгээнд хамрагдсан орон нутгийн оюутнуудын дараагийн ээлж маргааш явна

“COVID-19”-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнууд өнөө өглөөний 10:00 цагаас эхлэн орон нутаг руугаа явж байна. Шинжилгээнд хамрагдсан 5,000 оюутныг орон нутаг руу буцаах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу явах 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна. Мөн “Скай” худалдааны төвийн зогсоолоос Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг руу явах 26 автобусаар 1119 оюутан гарч байгааг салбарын яамны холбогдох хүмүүс Авто тээврин үндэсний төвийн орон нутгийн автобусуудад хүлээлгэн өглөө.

Шинжилгээнд хамрагдсан орон нутгийн оюутнуудын дараагийн ээлж маргааш явна.

Энэ талаар холбогдох албаны хүмүүс дараах хариултыг өглөө.

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Спортын төв ордон, Скай худалдааны төв, ХААИС гэсэн гурван цэг дээрээс шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан оюутнуудыг орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Тус гурван цэгийг оюутны дотуур байртай ойролцоо учир сонгосон. Уг ажил нэгдсэн зохион байгуулалттайгаар маргааш хүртэл үргэлжилнэ. Энэхүү 5,000 оюутан нь 21 аймагт зорчих юм. Оюутнуудыг сум руу зорчуулах асуудлыг тухайн аймгийн онцгой комисс шийднэ. Эдгээр оюутны шинжилгээг дотуур байранд нь авсан” гэлээ.

БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан “Өнөөдрийн хувьд 7 их, дээд сургуулийн 22 дотуур байрны 2,700 орчим оюутныг 67 автобусаар, 21 аймаг руу буцаах ажил эхлээд байна. Эдгээр оюутны шинжилгээг дотуур байранд нь авсан. 31 дотуур байрны нийт 7,839 оюутныг шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ ажил дууссан” гэлээ.

Дотуур байрнаас гадуур амьдарч байгаа оюутнууд тусгай цэгүүдэд очиж, шинжилгээ өгч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *