Categories
мэдээ нийгэм

Шинийн 1-нд 58 согтуу жолоочийг саатуулжээ

Шинийн 1-нд 58 согтуу жолоочийг саатуулжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст сар шинийн нэгний өдөр буюу өчигдөр/2021.02.02/ нийт ослын шинжтэй 230 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд гудамж замын хяналт шалгалтаар нийслэд хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24, орон нутгийн замд 34, улсын хэмжээнд нийт 58 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн өчигдөр шалган нэвтрүүлэх цэгийн долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6,575 тээврийн хэрэгсэлтэй 17,390 иргэн орж, 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн гарчээ.

Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *