Шинэ Зеландын хойд арлуудад өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд 04.37 цагт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас цунами үүссэн байна. Гисборн мужид уг газар хөдлөлт болсон хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Тус мужийн ихэнх иргэн орон гэрээ орхин нүүжээ. Одоогийн байдлаар Гисборн мужийн Онцгой байдлын аврагчид гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа аж. Гамшгаас хамгаалах албаны дарга радиогоор иргэдийг өндөрлөг газарт очиж, амь нас, гэр бүлээ хамгаалахыг уриалсан байна. Газар хөдлөлтөөр хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа юм. 2011 онд тус улсад 6.3 баллын газар хөлдлөлт болж, 185 хүн амиа алджээ.