Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ засаг 16 сайд, 13 яамтайгаар ажиллана

Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа. МАН-ын хувьд ард түмнээсээ мэргэжлийн Засгийн газар байгуулах “үүрэг” аваад буй. Гэвч, тэд засгаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг дээр тогоон дотроо ёстой л нэг “алалдаж” байгаа тухай мэдээллүүд хэвлэлүүдээр гарч байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар боловсруулсан саналаа Ерөнхийлөгчид танилцуулан зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн саналаа УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай байх санал боловсруулсан ажээ.

Шийдлийн Засгийн газрын үед байсан 19 сайдаас Монгол Улсын сайд, Аж үйлдвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдыг хасаад ийнхүү 16 болгосон байна.

16 сайд

  1. Монгол Улсын Ерөнхий сайд
  2. Монгол Улсын Шадар сайд
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  5. Гадаад харилцааны сайд
  6. Сангийн сайд
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  9. Батлан хамгаалахын сайд
  10. Барилга, хот байгуулалтын сайд
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
  12. Зам, тээврийн сайд
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  15. Эрчим хүчний сайд
  16. Эрүүл мэндийн сайд


13 яам

Өмнөх Засгийн газрын бүтцээр 15 яамтай байсныг 13 болгосон байна. Аж үйлдвэрийн яамыг Хүнс хөдөө аж ахуйн яамтай, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай нэгтгэжээ. Ингээд Ерөнхий чиг үүргийн таван яамтай байна.

  1. Байгаль орчин, аялал жуулчалын яам /Хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам/
  2. Гадаад харилцааны яам /Хуучнаар Гадаад хэргийн яам/
  3. Сангийн яам
  4. Хууль зүй, дотоод хэргийн яам /Хуучнаар Хууль зүйн яам/
  5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /Хуучнаар Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэж тусдаа байсныг нэгтгэжээ./

Харин үлдсэн найман яам нь чиглэлийн яам байх аж.

  1. Батлан хамгаалах яам
  2. Барилга, хот байгуулалтын яам
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /Хуучнаар Боловсрол шинжлэх ухааны яам/
  4. Зам, тээврийн яам
  5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /Хуучнаар Уул уурхайн яам/
  6. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /Хуучнаар Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам тус тусдаа байсныг нэгтгэсэн/
  7. Эрчим хүчний яам
  8. Эрүүл мэндийн яам /Хуучнаар Эрүүл мэнд спортын яам/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *