Categories
мэдээ нийгэм

Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэллээ

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж 2000 оноос хойш стандарт ачааллаасаа давуулан ажилласаар үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа билээ. Одоогоор төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр нийслэл хотын төвд хүртэл үнэртэх болсон. Иймд Барилга хот байгуулалтын яам дэд бүтэц төслийнхөө хүрээнд шинэ төв цэвэрлэх байгууламж барихаар ажлаа эхлүүлээд байгаа юм. Одоогоор 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Шинээр баригдаж эхлэж буй уг цэвэрлэх байгууламж нь ирэх оны наймдугаар сард ашиглалтанд орно. Түүнийг 65000 гаруй айл өрх суурьшуулахаар төлөвлөгдсөн Шинэ Яармаг, Буянт-Ухаа орон сууц хорооллуудад ашиглагдахаар төлөвлөжээ. Мөн энэхүү байгууламж нь Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн технологиор баригдаж байгаа цэвэрлэх байгууламж бөгөөд бүрэн автоматжсан, телемеханикжсан, байгаль, цаг агаарын ямар ч горимд тохируулан ашиглах боломжтой, экологийн өндөр шаардлага хангасан, эдийн засгийн хувьд үр ашигтай, цэвэрлэгээний үр дүн өндөртөй, лаг тундсыг механик аргаар боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн цэвэрлэх байгууламж болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *