Categories
мэдээ улс-төр

Шинэ онгоц авах хөрөнгө шийдэгджээ

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинээр худалдан авах агаарын хөлгийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газраас БОИНГ компаниас дөрвөн агаарын хөлөг шинээр худалдан авахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд худалдан авах Б767-300 ER загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114 сая 450 мянган ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэхээр болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт Засгийн газрын тогтоолоор даалгажээ. БОИНГ компаниас ирүүлсэн сүүлийн үеийн мэдээгээр манай захиалгын Б767-300 ER агаарын хөлөг будалтаас гарч, шалгах нислэгээ хийгээд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *