Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх буудлын концессын гэрээг эцэслэн шийдээгүй байна

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 98 хувьтай, нисэх буудал хүрэх хурдны зам ашиглалтанд ороход бэлэн, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгий ажил үлдээд байгааг гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл хэлж байна. Шинэ нисэх буудлыг бүтээн байгуулалт талаасаа ашиглалтанд оруулахад ийнхүү бэлэн байгаа хэдий ч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болсон, мөн Япон улстай хамтран ажиллах хэлэлцээр дээр концессын гэрээний хугацааг тохиролцон эцэслэх гэсэн шалтгаануудаар буудлыг хүлээн авах ажил хойшлогдоод байгааг албаныхан хэлж байна. Нисэх буудлуудын удирдах газрын дэд дарга С.Мөнхнасангийн хэлж буйгаар хоёр талын хэлэлцээр концессын саналыг эцэслэн тохирох дээрээ байгаа учир дуусаагүй, одоогийн байдлаар санхүүгийн болон техникийн саналыг хүлээн авсан байдлаар явж байна гэв. Мөн бүтээн байгуулалтын тал дээр Үндсэн гэрээнд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн боловч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болсон зэрэг шалтгаанаар шнэ нисэх буудлыг ашиглалтанд оруулж хүлээн авах ажил ирэх оны тавдугаар сар хүртэл хүлээгдэх төлөвтэй байгааг албаныхан сэтгүүлчдэд мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *