Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх ямар ч баримт нотолгоо байхгүй

Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн Ухань хотын оршин суугчид нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдаж буй нь. 2020 оны 5 дугаар сарын 15-нд авсан зураг. (Синьхуа)

Шинэ коронавирусийг зориудаар гарган авсан бө­гөөд уг вирус нь Уханийн вирус судлалынхүрээлэндэх Хятадын Үндэсний биоаюулгүй байдлын лабораториос алдагд­сан гэх яриа нь баримтуудтай зөрчилдөж байна гэж тус лабораторийн захирал Юань Жимин ярилаа.

Коронавирусийн геномын талаар дэлхийн эрдэмтэн шинжээчдийн хийсэн судалгаанаас үзэхэд,уг вирусийг зохиомлоор гарган авсан гэх ямар ч баримт нотолгоо олдоогүй юм. Уг вирусийнерөнхийбүтэцнь урьдөмнө ньтанигдаж мэдэгдсэн бусад төрлийн вирусээс огт өөр болохыг судалгаанууд нотлон харуулсаар байна.

“Урьд өмнө нь огт танигдаж мэдэгдээгүй вирусийг лабо­раторийн нөхцөлд гарган авч, зохион бүтээх нь ма­най хүрээ­лэнгийн аль ч лабо­ра­торийнодоогийн боломж, хүчин чадлаас хэтийдсэн асуудал. Бид ямар нэгэн шинэ вирус зохион бүтээж, гарган авах ажилд хэзээ ч оролцож байгаагүй бөгөөд цаашид ч оролцохгүй” гэж Юань Жимин саяхан “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

“Lancet”, “Nature Medicine” зэрэг дэлхийн анагаах ухааны тэргүүлэх сэтгүүлүү­дэд нийтлэгдсэн шинэ коро­на­вирусийнгаралүүслийнталаарх судалгаануудын тайланд “Шинэ коронавирусийг ямар нэгэн лабораторид инженерчлэлийн аргаар гарган авсан гэх ямар ч үндэслэл, нотолгоо алга” гэжээ.

Патогенбуюуэмгэгтөрүү­лэгч организмуудыг судлахаар 2015 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Хятадын Үндэсний биоаюулгүй байдлын лаборатори нь хортой вирусүүдээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг хя­нах улсынхаачадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Дэлхийн бусад улс оронд үйл ажиллагаа явуулж буй ижил төрлийн биоаюулгүй байдлын хэдэн арван лабораториудын нэг болохын хувьд Уханийн патогенийн лаборатори нь олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн хатуухяналт шалгалтыг амжилттай давж гарсаар ирсэн гэж Юань захирал ярьсан юм.

Түүний хэлсэнчлэн, тус лабо­ратори нь олон улсын шинжлэх ухаан-технологийн хамтын ажил­лагаанд идэвх­тэй оролцож, судалгаанымэдээ мэдээллээ цаг тухайд нь харилцан солилцож,нийт­лэхийнсацуу эрдэм шинжил­гээний бага хурлуудад оролцсоор байна.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын итгэмж­­­­лэгдсэн агентлагуудын нэгийн хувьд Уханийн вирус судлалын хүрээлэн нь шинэ коронавирусийн генийн да­рааллын талаарх мэдээллийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн.

Уханийн вирус судлалын хүрээлэнгийн судлаачид шинэ коронавирусийг эсийн түвшинд дарангуйлах чадалтай, одоо байгаа эмүүдийг олж тогтоосон даруйдаа буюу хоёрдугаар сарын эхээр судалгааны тайлангаа олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтэлжээ.

Мөн тус хүрээлэнгийн су­длаачид КОВИД-19-ийн талаарх олон улсын цахим хурлуудад идэвхтэй оролцож, гадаадын түншүүдтэйгээ хам­гийн сүүлийн үеийн мэдээ мэ­дээллээ хуваалцсаар байна.

Өнгөрсөн онд тус хүрээлэн олонулсын түвшний хоёр ч хурал зо­хион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрээс 70 гаруй эрдэмтэн судлаачийг хүрээ­лэндээ урьж ажил­луулжээ.

Өндөр хүчин чадал бүхий лабораториудын захирлуудын бүлгийн гишүүний хувиар Уханийн вирус судлалын хүрээ­лэн ньФранц, АНУ болон Герман зэрэг олон улс оронтой нягт хамтран ажиллаж, туршлага солилцсоор ирсэн байна.

Юань Жимин захирлын ярьснаар, вирусийн гарал үүслийг олж тогтоох нь маш ярвигтай, шинжлэх ухааны амаргүй ажил бөгөөд үүний хариултыг богино хугацаанд олох магадлал тун бага юм.

Тэрбээр хэлэхдээ “Энэ ви­ру­сийн гарал үүслийн та­лаархянзбүрийн үндэс­лэлгүй яриа, таамгаа хойш тавьж, шинж­­лэх ухаан ба баримт нотолгоонд итгэснээр вирусийн га­рал үүслийг нь аль болох бо­гино хугацаанд олж тогтоох судалгааны оновчтой орчин бий болно” гэв.

Бээжин хотын “Дитань” эмнэлгийн сувилагч нар КОВИД-19-ийн эсрэг тэмцлийн тэргүүн шугаманд ажиллаж буй нь. 2020 оны 5 дугаар сарын 12-нд авсан зураг. (Синьхуа)

БНХАУ КОВИД-19-ИЙН ТАЛААРХ ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГЭЭ ДЭЛХИЙ ДАХИНТАЙ ХАРАМГҮЙ ХУВААЛЦСААР БАЙХ БОЛНО

Шинэ коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн Ухань хотын эмч мэргэжилтнүүд сая­хан цахим хурлаар дамжуулан 24 улс орны мэргэжил нэгтнүүдтэйгээ эмчилгээний туршлагаа хуваалцжээ. Дэлхий даяар шууд дамжуулсан уг цахим хурлыг нийт 15 мянган хүн үзэж сонирхсон байна.

КОВИД-19 цар тахалтай тэмцэх гол тал­баруудын нэгийн хувьд Ухань хотын эмнэлгүүд эмчилгээний арвин туршлага хуримтлуулсаар байгаа бөгөөд манай эмч нар хуримтлуулсан туршлагаа бусад улс орны эмч нартай хуваалцахад хэзээд бэлэн байна гэж Уханийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхийлөгч Ху Юй хэлэв.

БНХАУ шинэ коронавирусийн талаархшинж­лэхухаанымэдлэг, судалгааны үр дүнгээ дэлхий дахинтай идэвхтэй хуваалцсаар байгаа юм.

Хятадын эрдэмтэн судлаачид болон эмч мэргэжилтнүүд шинэ оношлуур бүтээх, вирусийн эсрэг хариуарга хэмжээг хэрэгжүүлэхэд туслахын тулд олон улсын хамтыннийгэмлэгтэйнягт хамтран ажилласаар байна.

Хамгийн сүүлийн үеийн оношилгоо ба эмчил­гээний төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх ба хянах төлөвлөгөө болон бусад техникийн баримт бичгүүдийг эмхэтгэн орчуулж, 180 гаруй улс орноосгадна олон улс болоод бүс нутгийн 10 гаруй байгууллагатай хуваалцаад байна гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссын дэд захирал Зэн Исинь хэллээ.

Коронавирусийнталаархмэдээлэл хуваал­цах ажил нь уг вирусийгбүрэн таньж тогтоогоогүй байх үеэс буюу нэлээд эртнээс эхэлсэн байна.

Эхэн үедээ Хятадын судлаачид уг вирусийн талаарх нарийвчилсан мэдээллийг томьёолж боловсруулахын тулд цаг хугацаатай уралдаж байсан юм. Нэгдүгээр сарын 12-нд ДЭМБ-д коронавирусийн генийн дарааллын талаарх мэдээллийг илгээсэн бөгөөд уг мэдээлэл нь Томуугийн талаарх бүх мэдээллийг хуваалцах дэлхийн санаачилга хэмээх мэдээллийн санд нийтлэгдсэн юм.

Мөн Хятадын судлаачид шинэ корона­вирусээсурьд­чилан сэргийлэх, халдвар авсан өвчтнүүдийг эмчлэхэд нь бусад улс оронд туслах зорилгоор уг вирусийн гарал үүсэл, түүний дамжих зам болон өвчтнүүдийн эмнэлзүйн шинж тэмдгүүдийг судалсаар байна.

Гадаадын эмч мэргэжилт­нүүдтэй мэдээлэл солилцож, харилцах ажлыг хөнгөвчлөхийн тулд мэдээлэл, судалгааны тайлангаа олон улсын сэтгүүлүүдэд нийтлэхэд нь суд­лаачид болон тэмцлийн тэргүүн шугаманд ажиллаж буй эмч нартаа БНХАУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Гуравдугаар сарын 26-ны байдлаар Хятадын судлаачид олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд 56 судалгааны тайлангаа нийтэлж, Хятадын анагаах ухааны сэтгүүлийн цахим хувилбар дээрх КОВИД-19-ийн талаарх судалгааны ажлыг хуваалцах зорилго бүхий платформд тавьсан 700 гаруй судалгааны ажлыг 2.3 сая гаруй хүмүүс үзэж сонирхсон байна.

БНХАУ шинжлэх ухааны ололт амжилтууд, мэдлэг мэдээллийг хуваалцах хоёр ч платформыг бий болгосон.

Тус хоёр платформын нэг болох КОВИД-19-ийн мэдээллийн санг гуравдугаар сарын эцсийн байдлаар л гэхэд 152 улс, бүс нутгийн дөрвөн сая гаруй хэрэглэгч татаж авсан байна.

Хятад улс шинэ корона­вирусийн оношилгоо ба эмчилгээний төлөвлөгөөнүүдийг улам сайжруулж, боловсронгуй болгосоор байгаа бөгөөд тус улсын судлаачид илүү үр дүнтэй эм болоод эмчилгээний аргуудыг эрэлхийлсээр байгаа юм.

Мөн Хятад улс нь корона­вирусийн халдварын хүнд тохиолдлуудад үүдэл эс, хиймэл элэг болон цус цэвэршүүлэх зэрэг зарим дэвшилтэт арга технологийг ашиглахыг санал болгож байна.

Тус улсын Шинжлэх ухаан, технололгийн дэд сайд Сюй Наньпин хэлэхдээ “Манай улс COVID-19-ийн эмчилгээнд ашиглаж болохоор эмүүдийн эмнэлзүйнтуршилтын бүх үр дүнг дэлхий дахинтай хуваалцах болно. Манай судлаачидКОВИД-19-т тохирсонхамгийн боломжит эмчилгээг олохын тулд олон улсын хэмжээний олон талт эмнэлзүйн туршилтууд явуулах, туршилт хийхэд оролцохыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ГАРАЛ
ҮҮСЛИЙГ ОЛЖ ТОГТООХ НЬ ЭРДЭМТДЭД ЯАГААД БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНА ВЭ


Жилинь хотын Фэнгман дүүргийг цар тахлын “эрсдэл өндөр бүс”-ээр зарлав. 2020 оны 5 дугаар сарын 17-нд авсан зураг. (Синьхуа)

КОВИД-19 цар тахал дэлхий нийтийг түгшээсээр буй энэ үед уг вирусийн гарал үүслийн талаарх таамгууд ч дэлхий дахины анхаарлыг татсаар байна.

Аливаа үл мэдэгдэх вирусийн гарал үүслийгтогтоохын тулд эрдэмтэн судлаачид тухайн өвчнийг үүсгэсэн патоген буюу эмгэг төрүүлэгч болон тээгч амьтныг олж тогтоох шаардлагатай гэж Хятадын Шинжлэх ухааны академийн академич Жао Гуопин ярив.

САРС дэгдсэнээс хойш дэлхийн эрдэмтэн судлаачид түүний гарал үүслийг хайсаар бай­­сан. Тэд 2015 оныг хүртэл САРС титэмт вирусийг өөрийг нь “эмгэг төрүүлэгчорганизм” гэж тодорхойлж байсан. Гэхдээ САРС титэмт вирус дэгдсэнээс 13 жилийн дараа уг вирусийн байгалийн тээгч нь сарьсан багваахай болохыг олж илрүүлсэн.

САРС титэмт вирусийн байгалийн тээгч нь зөвхөн сарьсан багваахай эсэх, уг вирус нь суусар зэрэг завсрын тээгчдэд халдварлахаараа хэрхэн хувирч өөрчлөгддөг вэ зэрэг асуулт өнөө хэр нь хариултгүй хэвээр байгаа юм.

Академич Жао Гуопины ярьснаар, вирусийн эмгэг төрүүлэгчийн гарал үүслийг судлахад өвч­ни­й шалтгаан судлал буюу этиологийн үндэс­лэл бүхий биологийн нотолгоо, генетикийн дараа­лал, эсрэг биетийгилрүүлэхзамааролж авдаг мо­­ле­кул биологийн нотолгоо зэрэг шинжлэх ухааны баримт нотолгоонууд шаардлагатай аж.

Судлаачид хоёр төрлийн баримт нотолгоо хоорондынуялдаахолбоогтогтоох шаардлагатай бөгөөд энэ нь тийм ч амар ажил биш гэж тэрбээр хэлэв.

Халдварт өвчний гарал үүслийг тогтоох эпидемиологийн судалгаа нь ихэвчлэн халдвар авсан “анхны өвчтөн”-ий хавьтлын түүхээс эхэлдэгбөгөөд анхны тохиолдлыг олж тогтоох нь бүр ч хэцүү байдаг байна.

“КОВИД-19-ийнанхны тохиолдлыг олж тог­тоох нь маш ярвигтай. Учир нь маш их хэмжээний мэдээл­лийг судалж нягтлан дүн шинжилгээ хийх шаардлагатайгаас гадна эхэн үеийн тохиолдлууд нь шинж тэмдэггүй, эмнэлгийн бүртгэлд тэдгээр тохиолдлын талаарх мэдээлэл нь бүрэн бус байх зэрэг олон асуудал тулгарч байна” гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн шинжээч Лю Пэйпэй ярьсан юм.

1918 оны томуугийн цар тахал, ДОХ болон 2009 онд дэгдсэн Эйч1-Эн1 вирусийн ч “анхны тохиолдол” өнөө хэр нь тогтоогдоогүй гэж Хятадын Анагаах ухааны академийн Анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн тэргүүн Жин Ци хэлэв.

Вирусийнхалдвар авсан анхны өвчтнийг олж тогтоох нь анагаах ухаан болон шинжлэх ухааны хүрээллийнхнээс асар их хүч хөдөлмөр шаарддаг, амаргүй ажил аж.

2019 оны сүүлээр шинэ коронавирус дэлхий даяар тархаж эхэлсэн бөгөөд дийлэнх улс оронд анхны тохиолдол нь “ганц хүн” байгаагүйг Лондоны генетикийн хүрээлэнгийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулаад байна.

“Шинэкоронавирус нь хоёр буюу түүнээс дээш тооны дээд өвөгтэй бөгөөд уг вирус нь амьтнаас хүнд халдварласан болох нь улам бүр баталгаажсаар байна” гэж тус хүрээлэн мэдэгджээ.

Молекул биологийн нотолгоог олж авахад ч хэцүү байдаг.

Вирусууднь маштүвэгтэй бөгөөд тэдгээрийн геном нь ДНХ гэхээсээ илүүтэйгээр РНХ-ээс бүрддэг бөгөөд илүү хурдан мутацилагддаг буюу хувирч өөрчлөгддөг байна.

Aкадемич Жао Гуопины хэлсэнчлэн, корона­вирус бол РНХ-ийн вирус буюу маш ярвигтай вирус юм. Коронавирусийн геномын хэмжээ нь ХДХВ-ийнхээсгурав дахин их бөгөөд генийн шинэ хослолыг үүсгэх зэргээрмутацилагдах магадлал маш өндөр ажээ.

Уг вирус нь өөрийн шинэ эзэн болох хүний биед дасан зохицохын тулд мутаци хуримтлуулж, улмаар хүн амын дунд тархана гэж тэрбээр ярив.

Халдварын эхэн үед тухайн вирус мутаци­лагдсан эсэхийг олж мэдэх амаргүй.

Тийм ч учраас дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачдын гаргаж буй асар их хичээл зүтгэлээс үл хамаараад КОВИД-19-ийн гарал үүсэл нууц хэвээр байна.

Хүн төрөлхтөн ДОХ, САРС зэрэг түүхэн дэх олон халдварт өвчний үүсгэгчдийг олж тогтоох эрэлхайгуулаа хэзээ ч зогсоогоогүй бөгөөд эрэл улам ярвигтай болсоор байна гэж академич Жао Гуопин хэлсэн юм.

Тэрбээр цааш нь ярихдаа “Нэгэнт алдагдсан зарим баримт нотолгоо хэзээ ч олдохгүй, зарим барим­тууд уртудаан хугацааны судалгааны дараа ч илрэх­гүй байж болох юм. Шинэ корона­вирусийн гарал үүслийн эрлийн хувьд ч хүмүүс шинжлэх ухааны үндэслэл бүхий таамаг, хүлээлт­тэй байх хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *