Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хөшигийн хөндийд барих Ухаалаг, ногоон хотын бүтээн байгуулалтын дэд бүтэц, төлөвлөлтийн ажилтай БХБЯ-нд өнөөдөр танилцлаа.
Тус бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь 6 багц ажлаас бүрдэж буйг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Үүний дөрвөн багцийнх нь ерөнхий төлөвлөгөөг гаргаж, батлуулах шатандаа байгаа аж. Тэрбээр, эхний дөрвөн багц ажлын ерөнхий төлөвлөгөөнөөс “Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн дэд бүтцийн ажилд гол анхаарлаа хандуулж буйг хэлээд, эд бүтцийн асуудад шийдэгдэхэд дараа дараагийн ажлыг төлөвлөхөд дөхөм болно гэв.
Мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэв. Түүнчлэн тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан 3600 гаруй ААН, байгууллагын 1000 гаруй байгууллагын байршлыг нь өөрчлөн шилжүүлж, хууль бусаар газар өмчилсөн зарим байгууллагын өмчлөлийг цуцалжээ.
Хөшигийн хөндийд байгуулагдах Шинэ хотын статусыг тодорхойлох, хотын захиргаа байгуулах хуулийн төслийг боловсруулах үүрэг өглөө.
Хөшигийн хөндийд байгуулах Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт нь 1000 га газрыг хамрах ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд эхний ээлжийн газар доорх инженерийн шугам сүлжээний ажлууд эхэлсэн талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Ухаалаг, ногоон шинэ хот байгуулах ажлын хүрээнд казино болон бусад аялал жуулчлал хөгжүүлэх, хотын статус болон хил хязгаарын заагийг тодорхойлох үүрэг өглөө.
Мөн Шинэ Зуунмод хотын захиргаа байгуулах, Эдийн засгийн чөлөөт бүсийг Олон улсын статустай болгох зэрэг гурван хуулийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг шуурхайлахыг Үндэсний хорооны нийт гишүүдэд даалгалаа.
Түүнчлэн, олон улсын байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж, санхүүжилт татах, дотоодын томоохон ААН-үүдтэй хэлэлцэх, Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод хотод байгуулах, төрийн захиргааны байгууллагууд болон их, дээд сургуулиудыг нүүлгэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангуулах талаар анхаарч ажиллахыг үүрэг болголоо.