Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баярыг угтан их цэвэрлэгээ зохион байгуулав

Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Нийт 6777 аж ахуйн нэгж, байгууллагын 34986 хүн цэвэрлэгээнд хамрагдав. Тэд 1576.655 тонн хог цэвэрлэжээ.

Дүүргүүдийн хэмжээнд ажиллаж буй тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагчид өөрсдийн хариуцсан хороодын аж ахуйн нэгж, байгууллагыг цэвэрлэгээний ажилд хамруулж, шаардлага тавьж, оролцоогүй аж ахуйн нэгж, иргэнд “Хог хаягдлын тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль” болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолыг танилцуулж, орчинд нь үүссэн цас мөс, хальтиргаа гулгааг цэвэрлүүлж ажиллав.

Баянгол, Сүхбаатар дүүрэгийн хувьд Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтарч, ажил эрхэлдэггүй иргэдийг цэвэрлэгээнд татан оролцуулжээ. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах хөтөлбөрийн хүрээнд 1-20 дугаар хороонд нийт 100 иргэнийг ажиллуулж, 2100000 төгрөгийн урамшууллыг олгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *