Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баяраар осол гэмтэл, ханиад томуунаас сэргийлэх зөвлөмж

сол гэмтэл, ханиад томуунаас сэргийлэх зөвлөмж зурган илэрцүүдШинэ жилийн баярын амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осолд орох, осгох, хөлдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох амь насаа алдах тохиолдол олноор гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Санамсар болгоомжгүйгээс болон архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон, цаашлаад амь насаа алдсан гэх харамсалтай хэргүүд баярын өдрүүдээр их гарах тохиолдол бий. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, согтууруулах ундаа хэрэглэсэн үе хүний биеийн бүхий л судас нарийсч, судасны хана нь нимгэрсэн байдагюм байна. Харин судас нарийссан үедээ тархиндаа бага зэргийн гэмтэл юм уу, цохилт авахад амархан харвах тохиолдол гардаг. Мөн архидан согтуурсан үедээ хүн цохиулан унахдаа аливаа биетийг хүчтэй мөргөдөг учраас хүнд гэмтэл авдаг байна. Үүнээс үүдэн тархинд цус харвалт үүсэх буюу ухаан алдах нь амархан байдаг аж. Тиймээс баяр ёслолыг хэт задгай тэмдэглэж өнгөрүүлэх, согтуурсан үедээ гэнэтийн болгоомжгүй үйлдлээсээ болж насан туршдаа гэмт хэрэгтэн болж үлдэх эрсдэл ойрхон байгааг холбогдох газруудаас анхааруулж байна.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна.

томуу томуу төст зурган илэрцүүдТомуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
Олон нийтийн газраар аль болох явахгүй байх
Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
Гараа тогтмол сайн угаах

Хоолны хордлогоос сэргийлэх:

Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах

Холбоотой ЗурагОсол гэмтлээс сэргийлэх:

Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,
Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх
Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах
Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *