Categories
мэдээ нийгэм

Шинэ багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвтэй боллоо

Бүтээн байгуулалтын жилд Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 2, 6, 8 дугаар багийн төвийн контор, өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барих ажлыг хийж байна. Өнөөдөр Их уулын 6 дугаар багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байрыг албан ёсоор нээж үйл ажиллагааг нь эхлүүлэв. Багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг нэг дор төвлөрүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байгаа төдийгүй иргэд багийн ИНХурлаа хийх болон бусад арга хэмжээгээ орчин үеийн шийдэл бүхий ая таатай нөхцөлд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *