Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ховд-2014” бага олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 07-ны өдөр Жаргалант сумын “Прогресс” сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.
Тус тэмцээний “Дайчин барилдаантай бөх”-ийн шагналыг эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд барилдсан Алтай сумаас оролцогч Т.Энэболд хүртсэн бол эмэгтэйчүүдийн +63 кг-ийн жинд Мөнххайрхан сумаа төлөөлөн барилдсан А.Алтансувд авлаа.
Шилдэг цэвэр ялалтын шагналыг эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Жаргалант сумын Цамбагарав багийн тамирчин Г.Анужин хүртсэн бол эрэгтэйчүүдээс +90 кг-ийн жинд хүч үзэж алтан медалийн эзэн болсон Булган сумын тамирчин Б.Анхжаргал гардан авлаа.