Categories
мэдээ нийгэм

Шилдэг санаатай гарааны бизнесийг дэмжив

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн “СТАРТ АП” арга хэмжээ зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

Залуучуудад шинэ санаагаа бодит болгон, мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны 111 залуу оролцохоор бүртгүүлж, 55 залуучууд шалгаран, 49 бизнес санаа дэвшүүлснээс, хамгийн шинэлэг, шилдэг 12 санаа дэмжигдэн нэг сарын хугацаатай хурдасгуур хөтөлбөрт хамрагдлаа.

Шалгарсан залуучууд бизнесийн шилдэг зөвлөхүүдийн зөвлөгөөг авч, санаагаа төсөл хөгжүүлснээс шүүгчдийн бүрэлдхүүн хамгийн шилдэг зургаан багийг /22 гишүүнтэй/ шалгаруулж, тус бүрт нь 10.000.000 /Арван сая/ төгрөгний 36 сарын дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэж, залуучуудын бизнесийн санааг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *