Categories
мэдээ нийгэм

”Шилдэг бүтээл”-ийн үзэсгэлэн маргааш дэлгэгдэнэ

Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгт шилдэг бүтээл шалгаруулах,
худалдан авах “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн үзэсгэлэн 2016 оны 05-р сарын
20-ноос 05-р сарын 30-ыг хүртэл Монголын Уран Зургийн Галерейн
үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд оролцох
бүтээлүүдийг 2016 оны 05-р сарын 04-18-ны өдрийг дуустал 10:00-17:00
цагийн хооронд Монголын Уран Зургийн Галерейд бүртгэж авна.

Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд тавигдах шаардлага:

  • Дүрслэх урлагийн бүх төрөл.
  • Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй.
  • Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын өндөр түвшинд байх. /бүтээл нь ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй байх/
  • Бүтээл нь эскиз загварын болон хэврэг материал (гипс, шавар, хөөс, шил)-аар хийгдээгүй байх.
  • Нэг уран бүтээлчийн хоёр бүтээл оролцож болно.
  • Бүтээл нь эх бүтээл байх бөгөөд өмнө нь хуулбарлагдаагүй байх.
  • Сүүлийн 3 жилд бүтээгдсэн байх. /бүтээл нь нойтон бус байх /
  • Тухайн бүтээлийн тайлбар, товч түүх, агуулгын талаархи дэлгэрэнгүй
    мэдээлэл. Жишээ нь: Олон улсын болон томоохон үзэсгэлэнд оролцож,
    тодорхой амжилт гаргаж шагнал хүртсэн тухай гэрэл зураг, дижитал баримт
    материал, цом, диплом, өргөмжлөл, ном, танилцуулга г.м.
  • Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *