Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнийн нэмэгдлээс болж сургууль, цэцэрлэгүүдэд санхүүгийн бэрхшээл тулгарчээ

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал дулааны асуудлаа уурын зуухаар шийддэг XV, XVII, XXсургууль болон XXIII дугаар цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Эдгээрээс XV, XX сургууль, XXIII дугаар цэцэрлэгийн уурын зууханд нүүрсний үнийн зөрүүний асуудал үүсээд байгаа аж.Учир нь дээрх байгууллагууд нүүрсээ тонн тутамд нь 85 мянган төгрөгөөр авдаг байсан ч шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж нүүрс нийлүүлэгч компани тонн тутмыг нь 106 мянга 600 төгрөгөөр худалдах болсоноо мэдэгджээ. Харамсалтай нь уг мэдэгдлээ ирэх оны төсвийн төсөлд санал өгсний дараа ирүүлсэн гэдгийг сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нар хэлж байна. Иймд орлогч С.Батжаргал Боловсрол, соёл урлагийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж тодорхой шийдэл гаргахаар боллоо. Түүнээс гадна XV сургуулийн агааржуулалтын систем ажиллахаа больж, дээврээс нь дусаал гоожиж, цонхнууд нь цантах эрсдэлтэй болсон гэж удирдлагууд нь ярив.

Тус сургуулийн барилгын ажлыг “Урагшлах” ХХК гүйцэтгэсэн бөгөөд холбогдох хуульд зааснаар барилга байгууламжийн баталгаат хугацаа гурван жил байдаг тул гүйцэтгэгч компанитай уулзаж дээрх асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх хэрэгтэйг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *