Categories
амьдралын-өнгө мэдээ

Шатахуун ачсан автомашиныг нуураас гаргахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлж 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулжээ. Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:50 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу 4-ний өдрийн 09:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *