Categories
мэдээ нийгэм

Шангри-Ла зочид буудлын үйлчлэгч гадаад иргэний 270 ам долларыг хулгайлжээ

“Шангри-Ла” зочид буудлын үйлчлэгч тус буудалд байрласан гадаад иргэний 270 ам.долларыг хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал өчигдөр 19.49 цагийн орчимд “Шангри-Ла” зочид буудлын үйлчлэгч БГД-ийн зургадугаар хороонд оршин суух хаягтай 46 настай А гэгч нь тус буудалд байрлаж байсан Соломон улсын иргэн 45 настай эмэгтэйн 270 ам.долларыг хулгайлсан байна.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *