Categories
мэдээ нийгэм

Шагчид наадмын тасалбарыг 40-60 мянган төгрөгөөр борлуулж байна

Улсын их баяр наадмын тасалбарыг энэ сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаанд гаргасан. Тасалбар 16-24 мянган төгрөгийн үнээр худалдаалагдсан юм. Энэ нь Нийслэлийн ЗДТГ-аас гарган, олон нийтэд мэдээлсэн албан ёсны үнэ. Гэтэл одоогийн байдлаар наадмын тасалбар дууссан, тасалбарын шагийн үнэ 40-60 мянган төгрөгөөр хувь хүний гар дээрээс худалдаалагдаж байгаа юм байна. Өмнөх жилүүдэд тасалбар борлуулагч цэгүүдээс, хувь хүмүүс олноор нь авч, шаглан зардаг гэх гомдол мэдээлэл гардаг байсан. Энэ байдлыг таслан зогсоохоор холбогдох албанаас анхаардаг ч өнөө жил мөн л наадмын тасалбар эрт дуусч, шагчдын гарт очжээ. Тодруулбал, Бөхийн өргөөний гадуур шагчид зарж, худалдаж авах гэсэн иргэд асууж, сурагласаар байна.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *