Categories
мэдээ спорт

Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомд түрүүллээ

Өнгөрсөн сард усан сэлэлтийн Мастерсын олон улсын тэмцээнд оролцож хоёр ч хүрэл медаль хүртсэн Ш.Даваадорж энэ удаа өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомд орж түрүүллээ. Өдгөө 47 настай Ш.Даваадорж дэлхийн цомын өмнөх бэлтгэлээ Хөвсгөл далайд базаасан юм байна. Тэрээр өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, Монголын усанд сэлэлтийн спортод түүхэн амжилт үзүүлэн, мастерсын олон улсын тэмцээнээс медаль авсан Монголын анхны тамирчин болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *