Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг Эрдэнэт үйлдвэр төлөхөөр болжээ нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

“Таван толгой дээр МАН-ынхны тохирох гээд байгаа шинэ хувилбар юу вэ?” Энэ талаарх мэдээллийг та “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрээс хүлээн авна уу.

Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг Эрдэнэт үйлдвэр төлөхөөр болжээ нийтлэлийг мөн тэргүүн нүүрээс уншаарай.

“Өдрийн сурвалжлага” энэ удаа “Баянхошуунд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж хамгийн өндөр байна” хэмээн онцолжээ.

Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Казахстанын Ерөнхийлөгч Н.Назарбаев “G Time” сүлжээтэй ямар ч хамааралгүй гэжээ.

“Улс төр” нүүрт МАН-ын бүлэг хаалттай хуралдаж,”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар шийдвэрлэсэн тухай мэдээлжээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн ямар ажлаар АНУ-ыг зорьсон тухай энэ нүүрт мөн мэдээлсэн байна лээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Эрдэнэт ба муусайн феодалууд” нийтлэл гарчээ. Хэрвээ бид Эрдэнэтийнх хөрөнгө хураах процессыг эхлүүлбэл өөрийнхөө орон сууц, зуслан хувийн машинаа хураалгах замыг засч байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой гэж Б.Цэнддоо өгүүлжээ.

“Нийгэм” нүүр цагаан сарын тухай сэдэв хөнджээ. Уг нүүрт доктор Г.Нандинбилиг МУИС-ийн эрдэмтэд Цагаан сарын соёлын өөрчлөлтийг судалсан тухай ярьсан байна.

“Багш” нүүрт Техник, технологийн дээд сургуулийн хүнд машин механизмын багш Б.Мягмардоржтой хийсэн ярилцлага оржээ.

“Уран бүтээлч” нүүрээс гавьяат жүжигчин Г.Тэрбиштэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. “Увсынхан надад хайртай байдаг юм” гэж тэр ярьжээ.

“Өөрөөс нь…” нүүрээс “Хоёр амь” кинонд тоглосон жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг уншаарай. “Хоёр амь” эцэг хүн үрийнхээ төлөө юу хийж чаддагийг харуулсан кино гэнэ шүү.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *