Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийг таслан зогсоох өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг 2013 онд уриалан гаргасан.

Өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж буй энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлтэд сэтгүүлч хүн амь насаа алдсан тохиолдол бүрийг нягтлан шалгаж, сэтгүүлчдийг ажил үүргээ аюулгүй орчинд гүйцэтгэх боломжийг хангахыг бүх улс орны Засгийн газарт уриалсан билээ.

НҮБ-аас гаргасан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх” үйл ажиллагааны төлөвлөгөөнд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэгдсэн хяналт тавихыг ЮНЕСКО-д үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *