Categories
мэдээ нийгэм

Сэрэмжтэй наадахыг анхааруулав

Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам 2015” болж байгаа билээ. Даншиг наадмын үеэр Цагдаагийн албан хаагчид өглөөний 06:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эргүүл хяналт хийж байгаа юм. Наадмын үеэр хоёр хүүхэд төөрснийг нь эцэг эх асран хамгаалагчид нь олж өгчээ. Баяр наадмын үеэр иргэд сонор сэрэмж алдаж, бага насны хүүхэд төөрөх явдал гарах нь элбэг байдаг тул наадамчин олныг сонор сэрэмжтэй байж, үр хүүхэддээ анхааралтай явахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *