Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМ: Нийт 16613 ширхэг мал эмнэлгийн гэрчилгээг олгожээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 онд “Мал эмнэлгийн нэгдсэн цахим систем”-ээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд нийт мал эмнэлгийн 16613 гэрчилгээг олгожээ. Энэхүү үйлчилгээг Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 01/1312, Сэлэнгэ аймгийн Засаг даргын А|309 тоот захирамжийн хүрээнд үзүүлсэн аж. Гэрчилгээг олгохдоо хүнсний хэрэглээ, худалдаа, үржлийн зориулалтаар, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэрэгт бүрэн хяналт тавьж, баталгаажуулалт хийн олгосон байна. Энд адуу 49183, үхэр 21512, тэмээ 49, хонь 69731, ямаа 42618, гахай 517, тахиа 68, нохой 3, туулай 4 буюу нийт 183694 толгой мал, амьтан байна. Мөн 588249 кг мах, махан бүтээгдэхүүн, 792469 л сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 14 ш, зөгийн бал 2520 кг, арьс шир, түүхий эд бүтээгдэхүүн 84068 ш гээд бүгд 1467320 кг/ш бүтээгдэхүүнийг тус тус хянан баталгаажуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *