Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ хийнэ

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа “Шуурхай бүлэг”-ийн гишүүдтэй цахим хурал хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний санал солилцлоо.

Улсын онцгой комиссоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд нэг өрхөөс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах талаар чиглэл өгч, энэ хүрээнд Улаанбаатар хотоос шаардлагатай мэргэжилтнүүдийг томилон ажиллуулахаар боллоо. Дээрх арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр холбогдох төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан БХЯ, ОБЕГ, ЭМЯ, ЦЕГ, Улсын II төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн шуурхай бүлэг арваннэгдүгээр сарын 13-аас эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймагт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 дугаар арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан шийдвэр гаргасан тул мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, “Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд тодотгол хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *