ОХУ-ын нийслэл Москва хотын шүүхэд сэжигтэн этгээдүүд зугтахыг завдсанаас амиа алдсан хэрэг гарчээ. Сэжигтнүүд шүүхийн танхимд хамгаалагчдаас бууг нь булаан авч зугтахыг оролдсон байна. Энэ үеэр гурван сэжигтэн амь үрэгдэж, нөгөө хоёр нь шархтсан бол аюулгүй байдлын гурван офицер гэмтэж бэртэл авсан байна.
Сэжигтнүүд нь “Grand Theft Auto” видео тоглоомоос санаа авч, өөрсдийгөө “GTA Gang” гэж нэрийдсэн бүлэглэлийн гишүүд аж. Төв Ази үндэстнүүдээс бүрдсэн тус бүлэг 2012-2014 оны хооронд 17 мотоцикльтой хүмүүсийг хөнөөсөн хэрэгт буруутгагджээ.