Categories
мэдээ нийгэм

Сэжигтэн дээрэмдсэн бриллиантан шигтгээтэй бөгжийг борлуулсан байжээ

Өндөр настныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн сэжигтнийг цагдаагийнхан баривчлаад байна. Сэжигтэн хохирогчтой ямар холбоотой болохыг цагдаагийн тогтоохоор ажиллаж байгаа юм.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгийн мэдээлснээр Цогцост хийсэн задлан шинжилгээгээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан буюу хүзүүнд нь үүссэн зүсэлтийн шарх үхэлд хүргээгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Мөн хэргийн газарт шаардлагатай шалгалтын ажиллагаануудыг тасралтгүй явуулж ажиллахад хэргийн газраас сэжигтний хурууны хээ олжээ. Сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн 24 настай эрэгтэй байжээ. Хэргийн газраас бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан байна. Цагдаагийнхан алдагдсан гар утас, хутга зэргийг олжээ. Гэвч бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон байна. Тухайн хэргийг шалгахад 18 алба хаагч гурван машинтайгаар 92 цаг ажилласан бөгөөд одоо ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж буйг ЦЕГ-аас тодотголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *