Categories
гадаад мэдээ

Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ

Саудын Арабын эрх баригчид Истамбулын Консулын газарт мөрдлөг шалгалт хийсний дараа сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан болохыг баталсан байна. Энэ талаар аравдугаар сарын 20-ны бямба гаригт тус улсын ерөнхий прокурор Аль-Муаджиб мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээллээ.

Жамаль Хашогги алга болсонтой холбоотойгоор тус улсын Прокурорын ерөнхий газраас Саудын Арабын консулын газарт хийсэн нэгжлэг шалгалтын урьдчилсан дүн гарчээ. Сэтгүүлч Хашогги нь Истамбул дахь хаант улсын ерөнхий консулын газарт байх хугацаандаа хэд хэдэн хүнтэй маргалдаж, тэмцэлдсэн. Энэ нь түүнийг үхэлд хүргэсэн” хэмээн Саудын ерөнхий прокурорын хэлснээс хэвлэлүүд иш татан мэдээлсэн байна. Аль-Муаджибын хэлснээр, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд нийт 18 иргэнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн тэрээр ханхүүгийн зөвлөх, хаант улсын өндөр албан тушаалтан, генерал Ахмед Азири болон хааны зөвлөх, сайд аль-Кахтани нарыг албан тушаалаас нь огцруулсныг мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *