Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанын гурвын даваа “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна.
Энэ жилийн сар шинийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдаж буй. Тухайлбал,
•Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба
•Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат
•Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь
•Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс
•Хэнтий аймгий Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд
•Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж
•Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва
•Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба
•Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
•Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж тэргүүтэй хүчтэн зодоглох гэж байна.