“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдаан 1963 оноос эхтэй билээ.
Нэгдэлч малчдын баярын гэх тодотголтой анхны барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбат хорин хоёр насандаа түрүүлсэн байдаг.
Ж.Мөнхбат энэ үедээ улсын заан цолтой барилдаж Ч.Бээжин аварга, улсын арслан Л.Сосорбарам, У.Мижиддорж нарыг сүүлчийн даваанд дараалан хаяж түрүүлсэн юм билээ.
Бөх сонирхогч та бүхэнд сүүлийн долоон жилийн үзүүр, түрүүний бөхчүүдийг сонирхуулъя.
Жил | Үзүүрлэсэн бөх | Түрүүлсэн бөх |
Төмөр барс 2010 он |
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр |
Архангай аймгийн Хашаат сумын харьяат цэргийн арслан Ч.Санжаадамба |
Төмөр туулай жил 2011 он |
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар |
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар |
Усан луу жил 2012 он | Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар | Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат |
Усан могой жил 2013 он | Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат | Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяр |
Модон морь жил 2014 он
Шарагчин хонь жил Гал бичин жил |
Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр |
Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчаа
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж |