Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан 2022 оны 11 сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн нэг компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Мөн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийг нэг компанид, хоёр хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийн хугацааг сунгаж, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, гурван компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллага эрхлэх тусгай зөвшөөрөл болон гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор шийдвэрлэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчилсан. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар “Анд Дэнөүд” ХХК, “Капекс Капитал” ХХК-уудыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэг компанид салбар байгуулах, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо DNN.mn

Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэг иргэнд үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Мөн хуралдаанаар нэр бүхий хоёр банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 42 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэлээ. Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил, зах зээлд оролцогч байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг гаргах замаар шаардлагатай санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх сонирхол ихээхэн нэмэгдэж байна.

Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгж, иргэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол ихээхэн нэмэгдэж буйн зэрэгцээ Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд олноор бий болж байна. Тухайлбал, өнгөрсөн сард Санхүүгийн зохицуулах хороо Монголын хамгийн анхны хамтын, нээлттэй сангуудыг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн бол энэ хуралдаанаар эдгээр сангийн нэгж эрхийн танилцуулгыг тус тус бүртгэлээ. Ингэснээр сангууд нь бүртгүүлсэн танилцуулгынхаа хүрээнд олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлж, түүний дараагаар Хорооноос тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм. Нэгж эрхийг худалдан авах, худалдах ажиллагааг хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрийн онлайн арилжааны системээр дамжуулж гүйцэтгэх бөгөөд ийм төрлийн сангуудын онцлог нь эрэлтийн хэмжээгээрээ нэгж эрх нэмж гаргадгийн зэрэгцээ нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг.

Мөн хуралдаанаар үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тус бүр нэг, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоёр, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх долоо, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх нийт гурван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн 2 хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5 компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 14 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар нэр бүхий Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг сунгаж нэг хоршоонд даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олголоо. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-тэй холбогдуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк бус санхүүгийн салбар /ББСБ/-т өрийн бичиг авах зэргээр аливаа хэлбэрээр байршуулахаас сэргийлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ын дагуу нэр бүхий компаниудын хаалттай өрийн хэрэгслийг бүртгэлээ.

Мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 4 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 1 иргэнд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 216 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, 420 үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн, 38 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл аваад байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *